ДАРХАН-УУЛ: Амралтын өдрүүдэд голт бор, улиас, бургас зэрэг 1751 мод тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Жил бүрийн тав, аравдугаар сард бүх нийтээр мод тарьдаг. "Тэрбум мод", "Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн хүрээнд "Дархан-Ус" ХК, "Дарханы дулааны цахилган станц" ТӨХК болон Шарын гол суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд 1751 мод тарьж, цэнэг усалгаа хийжээ.
Шарын гол сумын Засаг даргын Тамгын газар намрын мод тарилтыг сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг, төрийн 13 байгууллагын ажилтан, алба хаагчдыг оролцуулжээ. Нийт сургууль, цэцэрлэгийн сурагчид, алба хаагчид нийлсэн 312 хүн 651 модыг сумын төвийн ногоон байгууламж, байгууллагынхаа хашаандаа тарьж усалгаа хийсэн байна.
Харин "Дархан-Ус суваг" ХК-ийн ариутгах, татуургын албаны ажилтнууд төв цэвэрлэх байгууламжийн хашаанд 500 голт бор тарилаа. Урд өмнө ундны цэвэр усны гүний худаг тусгай хамгаалалттай газрын орчим бургас тарьсан нь 60-80 хувийн ургалттай байна.
"Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн хамт
олон байгууллагын хашаан дахь ногоон байгууламжийг нэмэгдүүлжээ. Намрын мод тарилтаар 600 хайлаас модны суулгац тарьж,
цаашид ногоон хана бий болгож орчны дуу чимээг тусгаарлах, эрүүл орчин
бүрдүүлэхийг зорьжээ.
Холбоотой мэдээ


