ОРХОН: Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт 115 байгууллага хамрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-19 14:08:21

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 19/ МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг  Орхон аймагт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тус аймгийн хувьд урьдчилсан шалгалтаар төрийн болон орон нутгийн өмчит 115 байгууллагаа бүрэн хамрууллаа.  


Улсын үзлэгийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2025 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулж буй юм. Энэ нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэгдсэнээс хойш хийж байгаа анхны үзлэг гэдгээрээ онцлогтой. 


Улсын үзлэгт аймгийн ИТХ, ЗДТГ, Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, Байгаль орчны газрууд сонгогдон архив, албан хэрэг хөтлөлтийн баримт бичгийн бүрдэл, хадгалалт, ашиглалт, хөтлөлтийн чанар, холбогдох хууль, стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө авлаа. 


Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохоор ахлуулсан ажлын хэсэг Булган, Орхон аймаг болон "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-т 10 хоногийн турш ажиллах юм.





Холбоотой мэдээ