МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

СЭЛЭНГЭ: Дархан-Сүхбаатар чиглэлд тэнгэр бүүдгэр, хялмаа орж, явган шуургатай байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-14 15:50:07

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар Дархан-Сүхбаатар чиглэлд тэнгэр бүүдгэр, хялмаа орж, явган шуургатай байна.

 

Одоогоор зам даваа саадгүй автомашинтай зорчигдын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

 

Дархан-Сүхбаатар чиглэлд цасны машинаар цас шүүрдэж цэвэрлэх, халтиргаа гулгаа үүссэн хэсэгт давс цацах ажлыг “Сэлэнгэ АЗЗА” компани хийж гүйцэтгэж байна.

 

Шөнөдөө хүйтэн хонож байгаа тул өдрийн орсон нойтон цас нимгэн хөлдөж, мөстсөний улмаас халтиргаа гулгаа үүсгэх эрсдэлтэй байгаа юм. Иймээс жолооч тээвэрчдийг холын замд аль болох гарахгүй байх, гарахдаа хувийн бэлтгэлээ сайн базааж, дугуйгаа өвлийн дугуйгаар сольж, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.