ЗАВХАН: Түүхийг гэрчлэх хятад бичээс бүхий дурсгалууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төвд 1730-1800-аад оны үед хамаарах түүхийн он цаг, үйл явдлыг гэрчлэх хятад бичээс бүхий дурсгалууд одоо ч бий.
Завхан аймагт орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын 520 цэгийн 6700 гаруй үл хөдлөх дурсгал бий.
Аймгийн нутаг дэвсгэрт орших
байгалийн болон түүх, соёлын дурсгалт газрууд, хад чулуун дээрх бичээсийг
бүртгэлжүүлж баримтжуулах, Улсын
болон орон нутгийн хамгаалалтад байх эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хойч үедээ
өвлүүлэн таниулах, хадгалж хамгаалах. Үнэт түүхийг хадгалан хамгаалахын ач
холбогдлыг ойлгуулах талаар аймгийн Соёл урлагийн газар, аймгийн Музей хамтран
ажиллаж байна.

Улиастай хотын төвд, Зээлийн эхэнд орших чулуун хөшөө. Он цаг нь XVIII-XIX зуун.
Чун Лян Чяо буюу “Хөх луугийн гүүр” хэмээх бичээс бий.

Улиастай Сангийн хотын хойд этгээдээс илэрсэн “Сангийн
хотын пайз” буюу Сяо Бао жанжны гэрэлт хөшөө.
Он цаг нь 1730-аад он.Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн жанжинд зориулан босгожээ. Эдүгээ Завхан аймгийн Орон нутгийн судлах музейд бий.

“Сангийн хотын пайз” буюу Сяо Бао жанжны гэрэлт хөшөө

Авдар чулууны хятад бичээс. 1896 оны үед холбогдоно. Агуулга нь: “Тэнгэрийн од газар буув” хэмээжээ.

Улаанбаатар