ДАРХАН-УУЛ: Найрамдал хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-07 11:53:18

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дархан хотод Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хурал өнөөдөр болж байна. Уг уулзалтын эхэнд ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С. Вахруков, Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал нар болон албаны төлөөлөл Найрамдал хөшөөнд цэцэг өргөлөө.

 

Шинэ,   хуучин   Дарханы заагт байрлах энэхүү хөшөөг  1977 онд Монгол-Зөвлөлтийн залуучуудын VI их наадмын үйл ажиллагаа болж байх үеэр босгожээ.


Уг хөшөөний нээлтэд тухайн үеийн МАХН-ын нарийн бичгийн дарга, Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Ц.Балхаажав хүрэлцэн ирж нээлтэд оролцож байжээ.


Хөшөөний баганын нэг талд БНМАУ-ын алтан соёмбо, нөгөө талд ЗСБНХУ-ын алх хадуурт сүлдийг гуулиар хийж байрлуулж байжээ. Одоо уг хөшөө нь хаан бугуйвч, хатан сүйхийн дүрстэй оршдог бөгөөд хээ нь үүрдийн бат бэх холбоог бэлгэддэг байна.


Ташрамд, уг хөшөө барих санаачилгыг Дархан хотын АДХГЗ-ны орлогч дарга, Дархан хотын ерөнхий архитектурч Д.Сайн-Эр гаргаж, уран зураач Чүлтэмийн Болдбаатар зургийг нь гарган бариулжээ. 

Холбоотой мэдээ