Малаа холгүй бэлчээж, замд гарахгүй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойр замд гарахгүй байх, малаа холгүй бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Цасан
шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод
аймгийн Баян-Уул суманд өчигдөр төөрч сураггүй болсон дуудлагын дагуу эрлийн баг нэг иргэнийг амиа
алдсан, 2 иргэнийг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын
нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд өчигдөр мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг
21:50 цагт ирүүлсний дагуу эрж
хайснаар 03:15 цагт эсэн мэнд
олсон. Мөн Дашинчилэн
сумын Доргонт багийн “Бригадын төв” гэх газар иргэн А урд шөнө 00:20 цагт саахалт айлаасаа гэр
лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсныг ОБГ-ын аврагчид 03:15 цагт эсэн мэнд олжээ.
Харамсалтай нь, Баян-Уул
сумын иргэн М өчигдөр 11:00
цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон дуудлагын дагуу эрлийн багийнхан эрж хайн, иргэний
цогцсыг өнөөдөр 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Улаанбаатар