ӨВӨРХАНГАЙ: Өнөө шөнө аюулт үзэгдлийн хэмжээнд цасаар шуурахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-06 19:23:37

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/.  Өнөө шөнө аймгийн нийт нутгаар цасаар шуурч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдэгдлээ.


Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 11.00 цаг хүртэлх хугацаанд их хэмжээний цас орж, ялангуяа Баянгол, Сант, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл сумын нутгаар 10 мм-ээс дээш цасаар шууран үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа.


Агаарын температур шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө -2+ 3 градус дулаан байх аж. 

Холбоотой мэдээ