“Ган үзэг-2025” оны тэргүүн наадмын шилдгүүдийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-11-06 17:28:16

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ.

 

Дараах номинацын дагуу нэр дэвшүүлэлтийг зохион байгуулж, шилдгийг шалгаруулах юм.

 

Хэвлэл мэдээллийн байгууллагын шилдэг сэтгүүлч

1- Орон нутгийн шилдэг сэтгүүлч

2- Радиогийн шилдэг сэтгүүлч

3- Cайтын шилдэг сэтгүүлч

4- Сонины шилдэг сэтгүүлч

5- Телевизийн шилдэг сэтгүүлч

 

Хэвлэл мэдээллийн байгууллагын шилдэг редактор

1- Сонины шилдэг редактор

2- Телевизийн шилдэг редактор

3- Радиогийн шилдэг редактор

4- Сайтын шилдэг редактор

 

Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг бүтээл

1- Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл

2- Радиогийн шилдэг бүтээл

3- Гэрэл зургийн шилдэг бүтээл

4- Сайтын шилдэг бүтээл

5- Сэтгүүлийн шилдэг бүтээл

6- Сонины шилдэг бүтээл

7- Телевизийн шилдэг бүтээл

8- Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг судалгааны бүтээл

 

Хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага

1- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага

2- Шилдэг радио

3- Шилдэг сайт

4- Шилдэг сонин

5- Шилдэг телевиз

 

Хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, чөлөөт уран бүтээлч нь нэр дэвшүүлэх материалаа 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 5 өдрийг хүртэл хугацаанд МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар илгээх боломжтой

Холбоотой мэдээ