СЭЛЭНГЭ: "Мандал органик фүүдс" хоршооныхон жилд 3-4 удаа ургац авна

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2025-11-07 10:40:12

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Мандал органик фүүдс" хоршооны хамт олон 3 улирлын хүлэмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

 

"Органик хөдөө аж ахуйн түншлэл 2" төслийн хүрээнд АДРА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү хүлэмжийг тус хоршоонд өгчээ.

 

Ингэснээр 3 улирлын дулаалга бүхий хүлэмжээс жилд 3-4 удаагийн ургац хураан авах боломжтой болж байгаа юм.

 

Тус хоршоо нь 2022 онд байгуулагдсан бөгөөд 26 гишүүнтэй, өрхийн тариаланчдыг нэгтгэн ажиллаж байна. Эднийхэн талбайн тариалалтаас хүлэмжийн аж ахуй, хүлэмжээс ухаалаг хүлэмж гэсэн зорилт тавин ажилласан нь үр дүнд хүрчээ.

 

Хоршооны гол зорилго нь иргэдийг эрүүл органик хүнсээр хангах, өрхийн тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэдэг байна.

 

Ямар нэгэн химийн бордоо хэрэглэхгүйгээр органикаар ногоогоо тарьж, өөрсдөө худалддаг гэдгээрээ хоршооны үйл ажиллагаа давуу юм.

Холбоотой мэдээ