Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны эхний 11 сард 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлээ.
Энэ нь өмнөх оны
мөн үеийнхээс 27.4 хувь буюу 332.7 тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Үнэт цаасны нийт гүйлгээний 43.2 хувь буюу 379.7 тэрбум төгрөг нь анхдагч, 56.8 хувь буюу 499.8 тэрбум төгрөг хувь нь
хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны гүйлгээний 38 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас,
25.3 хувийг компанийн бонд, 21.3 хувийг компанийн хувьцаа, 14.8 хувийг Засгийн
газрын бонд, 0.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлжээ.
Үнэт цаасны гүйлгээ өнгөрсөн 11 дүгээр сард 55.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 27 хувь буюу 20.4 тэрбум, өмнөх сарынхаас 43.5 хувь буюу 42.5 тэрбум төгрөгөөр багаслаа.
Арилжсан үнэт цаас энэ оны эхний 11 сард 813.6 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.1 хувь буюу 286.9 сая ширхгээр багасав. Арилжсан үнэт цаасны 0.5 хувь буюу 3.7 сая ширхэг нь анхдагч, 99.5 хувь буюу 809.9 сая ширхэг нь хоёрдогч зах
зээлд арилжигджээ.
Харин арилжсан
үнэт цаас 11 дүгээр сард 70.7 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеийнхээс 39.3 сая ширхгээр, өмнөх сарынхаас 30.6 сая ширхгээр, ТОП-20 дундаж индекс 50931.7
нэгж болж, өмнөх оны мөн үеийнхээс
1637.5, өмнөх сарынхаас
1680.3 нэгжээр нэмэгдлээ.
Улаанбаатар