ДОРНОГОВЬ: Хатанбулаг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-24 12:12:09

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит бус есдүгээр хуралдаанаар Хатанбулаг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталжээ.


Тус сумын 2042 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Циркул проект” ХХК 2022 оноос эхлэн боловсруулсан бөгөөд байгаль орчин, дэд бүтэц зэрэг суурь судалгааг хийснээс гадна төлөвлөгөөндөө иргэдийн санал дүгнэлтийг тусгасан байна. Ерөнхий төлөвлөгөөгөөр 2042 он гэхэд сумын хүн ам 5150 хүрч, гэр сууц 100, нийтийн сууц 600 баригдах аж. Ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэхэд нийт 240.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ.


Аймгийн төвөөс урагш 240 км Улаанбаатар хотоос зүүн урагш 690 км алслагдсан Хатанбулаг сум зургаан багтай, 3062 хүн амтай, 169717 толгой малтай. Газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа тэргүүлдэг бол Монголын нүүрсний тээврийн экспортын хоёр дахь гарц Хангийн хилийн боомт ажиллаж байна.

Холбоотой мэдээ