ӨМНӨГОВЬ: Олимпиадад нийт 1054 багш, суралцагч хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улсын төрөл мэргэжлийн олимпиадыг энэ сарын 13-23-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгууллаа. Олимпиадад нийт 1054 багш, суралцагч хамрагдаж 11 төрлөөр оролцсон бөгөөд оролцогчдын тоо болон гүйцэтгэлийн чанарын үзүүлэлт өмнөх оноос ахиж 30.2 хувиар өсчээ.
Тус олимпиадад эхний байрт шалгарсан оролцогчдын гүйцэтгэл найман хичээлээр 1.0-8.5 хувиар нэмэгдэж, нийт 36 ангиллын 25-т нь даалгаврын дундаж гүйцэтгэл 0.4-24.1 хувиар ахисан байна. Үр дүнгээр нийт 32 багш, суралцагч улсын олимпиадын гурвын даваанд оролцох эрхээ ханган шалгарчээ.
Багш,
суралцагчдын дундаас хамгийн өндөр гүйцэтгэлийг нийгмийн ухааны хичээлийн 12
дугаар ангийн төрөлд Даланзадгад сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн суралцагч О.Аззаяа
98 хувийн гүйцэтгэлээр, англи хэлний багшийн төрөлд Баяндалай сумын Ерөнхий
боловсролын сургуулийн англи хэлний багш Ж.Хишигтогтох 92 хувийн гүйцэтгэлтэй
шалгагджээ.
Энэ
жилийн олимпиадад газар зүй, биологи, мэдээлэл зүйн төрлөөр нийт 183 багш,
суралцагч цахим суурьтай даалгавар гүйцэтгэж, англи, орос хэлний 270 гаруй
оролцогчийн шалгалтын материалыг “Remark Office OMR” программ ашиглан богино
хугацаанд, өндөр үр дүнтэй боловсруулсан нь онцлог болжээ.
Улаанбаатар