СҮХБААТАР: Боловсролын байгууллагын тогооч нар ур чадвараа дээшлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт
2025 оны
арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэг, дотуур байрын тогооч нар “Хүүхдийн хоолны мэргэшүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж ур чадвараа дээшлүүллээ.
Дээрх хөтөлбөрт
боловсролын байгууллагын 61 тогооч, хоол зүй нар дөрөв хоногийн цахим, зургаа хоногийн танхимаар хоол хийх онол
болон дадлагын сургалтад хамрагдсан юм.
Сургалтын үр дүнд тогооч, хоол зүйч нар хүүхдийн 80 төрлийн иж бүрдэл хоол хийх арга зүйд суралцав. Сургагч багшаар Монгол Улсын хоол үйлдвэрлэлийн технологийн зөвлөх инженер Ц.Байгалмаагаар ахлуулсан баг ажиллаж, дадлага ажлыг удирдан явуулжээ.
Аймгийн Засаг даргын 2025 оны А/82 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан “Орон тооны бус хүүхдийн хоолны зөвлөл” байгуулагдсан бөгөөд тус зөвлөл сургалтын дадлагын үйл ажиллагаатай танилцсан байна.
Улаанбаатар