Онц чухал мэдээллийн дэд бүтцийн аюулгүй байдлыг бэхжүүлэх судалгааг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-20 12:45:28

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын онц чухал мэдээллийн дэд бүтцийн аюулгүй байдлын удирдлага, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх бэлтгэл судалгааг эхлүүллээ.


Төслийн хүрээнд хэд хэдэн удаагийн бэлтгэл судалгаа хийх юм. Японы Засгийн газарт судалгааны дүнг танилцуулж, саналыг дэмжсэн тохиолдолд хоёр улсын Засгийн газар хоорондын холбогдох баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар буцалтгүй тусламжийн төлөвлөгөөг албан ёсоор хэрэгжүүлэхийг ЦХИХХЯ мэдээлэв.  


Эхний бэлтгэл судалгааны хүрээнд зохион байгуулсан уулзалтын тэмдэглэлд ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын судалгааны багийн ахлагч Масао Шино, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Э.Балдансамбуу нар гарын үсэг зурсан юм.


Буцалтгүй тусламжийн зорилго нь онц чухал мэдээллийн дэд бүтцэд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах техник, технологи, институцийн чадавхыг бэхжүүлэх замаар манай улсын кибер аюулгүй байдлыг сайжруулах ажээ. 

Холбоотой мэдээ