“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. 2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
Ингэснээр 2026 ондоо багтаан бүтээн байгуулалтын ажил эхлүүлнэ гэж тооцоолжээ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерт нэгдүгээр шатанд саналаа ирүүлсэн Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад зэрэг долоон орны 27 аж ахуйн нэгж оролцоно. Метро ашиглалтад орсноор иргэд автобусаар 45 минутад зорчих зайг 15 минутад туулна гэж тооцсон. Мөн нэг өртөөнд дунджаар 10 буюу нийт өртөөний хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулж, 150 мянга орчим ажлын байр бий болохыг албаныхан ярилаа.
Ташрамд дурдахад,
“Улаанбаатар метро” төслийн эдийн засаг, инженерчлэл, хот төлөвлөлтийн үндэслэл
болох ТЭЗҮ-ийг төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй БНСУ-ын “Духуа
Инженеринг” тэргүүтэй түншлэлээс бүрэн шинэчлэн боловсруулж, холбогдох
байгууллагуудаар үе шаттай хэлэлцүүлэн баталгаажуулжээ.
Улаанбаатар