ГОВЬ-АЛТАЙ: Сумдын байгаль хамгаалагчдыг бүрэн унаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-24 16:20:53

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын 18 сумын байгаль хамгаалагчдыг бүрэн унаажуулав. 


Сумдын байгаль хамгаалагчдаа ажлын нөхцлийг сайжруулах, хяналт, хамгааллыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор 11 сумын 15 байгаль хамгаалагчид мотоцикль гардуулан өглөө. 


Энэхүү дэмжлэг нь байгаль хамгааллын ажлыг эрчимжүүлэх, ялангуяа говийн уудам нутагт хийж буй хяналт, хамгааллыг илүү хүртээмжтэй болгоход чухал ач холбогдолтой юм.


Ил үйл ажиллагаа нь зүгээр нэг техник хэрэгсэл гардуулж буй үйл явдал бус, харин нэн ховор болон ховор амьтдын амьдрах орчныг хамгаалахад чиглэсэн бодит дэмжлэг, төрийн бодлогын илэрхийлэл гэдгийг оролцогчид онцлон тэмдэглэлээ.


Байгаль хамгаалагчид бол тал, нутаг, уул, говь, ус, ан амьтдын амьд хэвийн оршихуйг хамгаалан өдөр, шөнөгүй үүргээ гүйцэтгэж байдаг “Чимээгүй баатрууд” юм. Тиймээс тэдний ажиллах нөхцөл, материаллаг баазыг сайжруулахад анхаарах нь зүйтэ юм гэдгийг БОГ-ын дарга Д.Батмагнай онцлон хэлэв.


УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 5 ш кросс ангилалын мотоцикль, "Натурал Ай Эн Эн" ХХК, "Монгол Тур" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мотоциклийн дэмжлэг үзүүлсэн бол БОГ- аас бусад техник хэрэгслийг хариуцан унаажуулсан байна. Ийнхүү тус аймгийн БОГ-ын 26 байгаль хамгаалагчид 2025 онд унаагаар бүрэн хангагдлаа.

Холбоотой мэдээ