АРХАНГАЙ: Дрон ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-16 11:54:52

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгөөр Гранд форест ХХК дрон ашиглан Хотонт, Цэнхэр суманд 3000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлжээ.


Хотонт сумын Улаанчулуу, Орхон багийн Чулуун даваа, Шар булаг, Дөч, Хар овоо, Байшин булаг зэрэг ойн талбайн 1600 орчим га талбайд дрон ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэж байна.


Цэнхэр сумын Тамирын гол дагасан навчит ойн 1400 га талбайд үргэлжлүүлэн хийх юм.


Тэмцлийн ажлын гүйцэтгэл, үр дүнд Сум дундын ойн анги, тухайн бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагчид тогтмол хяналт тавьж байна.


Ойн хөнөөлт шавжийн эсрэг тэмцлийн ажил явуулсан талбайд 14 хоногийн хугацаанд аливаа үйл ажиллагаа явуулалгүй байгаль хамгаалагчаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа. 


Холбоотой мэдээ