ДОРНОГОВЬ: Гал түймэртэй холбоотой хоёр дуудлага бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнгөрөгч долоо хоногт аймгийн хэмжээнд гал түймрийн нэг, гал түймрийн зөрчлийн нэг дуудлага бүртгэгджээ.
Өвлийн галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн үйл ажиллагаа, үзлэг шалгалтыг Айраг, Сайншанд, Замын-Үүд суманд эхлүүлээд байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Харин орон нутгийн хэмжээнд тохиолдож буй аюулт үзэгдэл, ослын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцахад Онцгой байдлын газрын алба хаагчдад тулгарч буй бэрхшээлийг арилгах зорилгоор "Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв"-өөс зургаан цагийн багтаамжтай сургалт авч, нийт бие бүрэлдэхүүнийг хамруулсан байна.
Улаанбаатар