ӨВӨРХАНГАЙ: Ажил хаялтын улмаас 10 мянга гаруй хүүхэд гэртээ байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын багш, ажилтнууд хугацаагүй ажил хаялтад Өвөрхангай аймгийн зарим сургууль нэгдлээ. Өнөөдрийн байдлаар дөрвөн сургуулийн 526 багш, ажилтан ажил хаяж, цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлээд байгаа бол бусад сургуулиуд ч холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажил хаялтад оролцоно гэдгээ илэрхийлээд байна.
“Хуулийн
дагуу зохих мэдэгдлүүдийг ажил олгогчид болон сурагчдын ар гэрт хүргүүлсэн. Аймаг,
сумын болон салбарын дарга удирдлагуудтай биечлэн уулзаж, мэдээлэл өгсөн. Ажил
хаялтад оролцож байгаа багш нарт ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлэхгүй,
ажил хэргийн нэр хүндэд нь халдахгүй байх тал дээр хамтарч ажиллахаар санал
солилцоод байна” хэмээн аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Баярбат
хэллээ.
2025-2026
оны хичээлийн жилд аймгийн
хэмжээнд 33 ерөнхий боловсролын сургуульд 26196 сурагч суралцаж байна. Үүнээс 10
мянга гаруй сурагч ажил хаялтын улмаас өнөөдрийг гэртээ өнгөрүүллээ.
Улаанбаатар