БУЛГАН: “Цахим-Ирээдүйн хүч” төслийг 12 сарын хугацаанд хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Цахим-Ирээдүйн хүч” иргэдийн оролцоотой цахим шилжилт төслийг Булган Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сангаас хэрэгжүүлж байна.
Цахим шилжилт төслийг 2025 оны 8 дугаар сараас 2026 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.
Цахим шилжилтийн талаарх олон нийтэд зориулсан мэдээлэл, сурталчилгааг түгээх, хэрэглээг нэмэгдүүлэх замаар төр, ИНБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү төсөлд Булган аймгийн Хурдан төв хамтран ажиллах ажээ.
Цахим шилжилтийн ойлголт, үнэ цэн олон нийтэд тодорхой болох хамтын ажиллагаа, уялдаа, үр өгөөж нэмэгдэж, мэдээллийн ил тод байдал, хүртээмж сайжирна.
Мөн иргэдийн оролцоо, итгэлцэл нэмэгдэнэ. Тогтвортой байдал, үр ашиг нэмэгдэх сайн төлөвийг хүлээж буйгаа Булган аймгийн Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн дарга Д.Чимгээ ярилаа.
Улаанбаатар