БУЛГАН: Нийт нутгийн 49 хувь нь зудын эрсдэлтэй өвөлжих төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээллээр нийт нутгийн 51 хувь бага зудтай, 49 хувь нь хүндрэлтэй буюу зудын байдалтай өвөлжих төлөвтэй байна.
Зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн нэг сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргасан байна.
Зудын
урьдчилсан төлөвийн зургаас үзвэл нийт нутгийн:
12 хувь их хүндрэлтэй
37 хувь дунд зэрэг
23 хувь бага
28 хувь маш бага хүндрэлтэй байх төлөвтэй байна.