БАЯНХОНГОР: Суурин хүн амын тоогоор улсад 11 дүгээрт эрэмбэлэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн статистикийн өдөр. Баянхонгор аймгийн зарим статистик үзүүлэлтийг танилцуулж байна.
Баянхонгор аймаг 88499 хүн ам, 27101 өрхтэй. Хүн амын 32 мянга гаруй нь аймгийн төвд оршин суудаг бөгөөд Баянхонгор сум 10 мянга өрхтэй. Нийт хүн амын 43680 эмэгтэй, 55819 эрэгтэй. Суурин хүн амын тоогоор Монгол Улсад 11 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд сумын суурин хүн амын тоо Баянхонгор сум 33147 буюу хамгийн их байгаа бол Хүрээмарал сумынх 1692 буюу хамгийн цөөн нь.
Баянхонгор аймгийн хэмжээнд статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2024 онд 1,419 байна. Бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоогоороо Монгол Улсад 14 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа бол нэг хүнд ногдох ДНБ 2024 онд 8,613.1 хүрсэн нь Монгол Улсад 16 дугаарт эрэмбэлэгдэж байгаа үзүүлэлт юм.
СӨБ-ын тоо 2024 онд 41 байгаа нь СӨБ-ын тоогоор Монгол Улсад 6 дугаарт эрэмбэлэгдэж байгаа дүн. Улсын хэмжээнд 6 дугаарт эрэмбэгдэж байгаа бас нэг үзүүлэлт бол нэг их эмчид ногдох хүний тоо 2024 онд 439 байгаа нь болж байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд малын тоо 2024 онд 4,027.1 мянган толгойд хүрч, адуу 176.9 мянган, үхэр 221.5 мянган, тэмээ 52.6 мянга, хонь 1,185.1 мянган, ямаа 2,391.0 мянган толгой болжээ.