БАЯНХОНГОР: Аймгийн нийт нутгаар маргааш цас орж, эрс сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-15 13:09:13

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-20-ныг хүртэлх тав хоногийн  ихэнх хугацаанд салхи шуургатай,  хур тунадас орж, эрс сэрүүсэхийг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.


Хур тунадас: энэ сарын 16-нд нийт нутгаар цас орох бол салхи Алтайн салбар уулс, говийн нутгаар 12-14м/с, түр зуур 18-20м/с хүрч ширүүсч явган шуурга шуурна. Бусад нутгаар 6-11м/с.   


Агаарын температур: энэ сарын 15-наас эрч сэрүүсэж, хангайн уулархаг нутгаар шөнөдөө -13 -18 градус, өдөртөө -2 -7 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө -8 -13 градус хүйтэн, өдөртөө -5 -10 градус хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө -4 -9 градус хүйтэн, өдөртөө +0 +5 градус дулаан, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө -0 -5 градус хүйтэн, өдөртөө +5 +10 градус дулаан байх төлөвтэй.




Холбоотой мэдээ