ӨАБНУ-ын шигшээ 2010 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 15 /РИА Новости/. ӨАБНУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны сүүлчийн 10 дугаар тойрогт өөрийн талбайд Руандагийн багийг хожсоноор Африкийн бүсээс ДАШТ-ий сүүлчийн шатанд оролцох эрхээ авлаа.
Мбомбела хотод болсон тоглолтод талбайн эзэд 3:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон бөгөөд Таленте Мбата (5 дахь минут), Освин Апполлис (26), Эвиденс Макгопа (72) нар гоол оруулжээ. Энэ тоглолттой зэрэгцэн Нигериа-Бениний шигшээ багуудын тоглолт болж, нигеричүүд өрсөлдөгчөө 4:0 харьцаагаар буулган авсан байна.
Ингэснээр ӨАБНУ-ын баг 18
оноотойгоор С хэсгийг тэргүүлж, Нигериа /17 оноо/, Бенин /17/, Лесото /12/, Руанда
/11/, Зимбабвегийн /5/ багууд удааллаа. Хэсгээ тэргүүлсэн багууд ДАШТ-д шууд
оролцох бол хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн 9 багаас шилдэг 4 баг ирэх 11 дүгээр
сард Марокко улсад болох тивүүдийн багууд хоорондын нэмэлт тоглолтод оролцоно.
Өмнөд африкчууд 2026 оны зун АНУ,
Канад, Мексикт болох ДАШТ-ий 23 дахь оролцогч болсон бөгөөд 2010 оноос хойш анх
удаагаа тус тэмцээнд оролцох гэж байна. Тухайн онд ӨАБНУ ДАШТ-ийг зохион
байгуулсан учраас тус улсын шигшээ баг сонгон шалгаруулалтгүйгээр шууд оролцсон
билээ.