Түүний хамгийн сүүлд эрдмийн зэрэг горилсон бүтээл нь квант физикийн онолтой холбоотой сэдэв бол, өмнө нь тэрбээр туршилтын физикийн чиглэлээр диссертаци хамгаалжээ. Лоран өөрийнхөө амжилтыг гэрэл зураг мэт санах ой, нарийн төвөгтэй асуудлуудын хоорондын холбоог хурдан ойлгох чадвартай холбон тайлбарласан байна.
15 настай бельги хүү докторын зэрэг хамгаалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Лоран Симонс гэдэг 15 настай бельги хүү докторын хоёрдугаар зэрэг хамгаалжээ. Одоо тэрбээр анагаах ухаан ба хиймэл оюуны салбарын хослуулсан судалгаагаар гуравдугаар зэрэг хамгаалахаар бэлтгэж байгаа тухай Bild сонинд бичсэн байна.
Л.Симонс 12 настайдаа докторын нэгдүгээр зэрэг хамгаалсан байв. Тэрбээр дунд сургуулийн гэрчилгээгээ 8 настайдаа авсан бол 11 насандаа магистрын зэрэг хамгаалжээ. Харин одоо докторын гуравдугаар зэрэг хамгаалахаар Мюнхений Гельмгольц төвд анагаах ухаан ба хиймэл оюуны салбарын хослуулсан судалгаа хийж байгаа ажээ.
“Би Майкл Жордан шиг үсэрдэг, Олимпын тамирчид шиг гүйдэг супер хүмүүсийг бүтээхийг хүсэж байна” гэж Лоран ярьсан байна.
Эцэг эхийнх нь ярьснаар, Лораны онцгой авьяас нь бага насанд нь илэрчээ. Тэрбээр 4 настайдаа сургуульд орж, 6 настайгаасаа ганцаарчилсан сургалттай гимназид суралцаж, 8 настайдаа шалгалт өгч, 9 настайдаа их сургуульд элсэн орсон бол 12 настайдаа Макс Планк хүрээлэнгийн түүхэн дэх хамгийн залуу докторантуудын нэг болсон байна.
Улаанбаатар