ДОРНОД: Сумдад 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-07 15:55:32

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ирэх онд Дорнод аймгийн бүх суманд 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгалаа.


Сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ахмадын хорооны зардлыг нэмж тусгасан байна.


Энэ сарын 4, 5-ны өдрүүдэд болсон аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Дорнод аймгийн ирэх оны төсвийг хэлэлцэн баталсан юм. Арваннэгдүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн нийт орлого 120 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 111 тэрбум төгрөг байна. Үүнээс татварын орлого 62 тэрбум төлөвлөгдсөнөөс гүйцэтгэл нь 58.8 тэрбум, татварын бус орлого 58.2 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэл нь 52.2 тэрбум төгрөгт хүрч, биелэлт 92.3 хувьтай байна гэж аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ