Ардчиллын өдрийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-07 12:40:35
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаанд ачигдөр болж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэв. 


Дөрөвт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Тэргүүн Богд" дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарлаа. 


Наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Т.Дүгэрдорж, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв. 


Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 6 сая төгрөг; шөвгөрсөн хоёр бөх тус бүр 4 сая гардсан бол Ардчилсан намын дэргэдэх залуусын Зориг ардчиллын хүрээлэнгээс уламжлал болгон олгож буй "Зоригтон" бөхийн шагналыг Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн заан О.Чадалбатад олгосон юм. Тус шагналыг 3 сая төгрөг дагалддаг уламжлалтай. 




Холбоотой мэдээ