БАЯНХОНГОР: Цанын спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 30 жилийн дараа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-08 14:21:09

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Цанын спортын мастер З.Очирваанчигийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-нд Баянхонгор аймагт боллоо. 


Баянхонгор аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор энэ жилээс аймгийн хэмжээнд явуулахаар төлөвлөн, 30 гаруй жилийн дараа зохион байгуулав. 


Тэмцээн хүүхэд, насанд хүрэгчдийн дунд тус бүр гурван ангиллаар болсон бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцдог Галуут сумын цаначин хүүхэд багачууд багаараа амжилт гаргажээ. 


1975 оны олимпод бэлтгэж байсан, Баянхонгор аймгаас улсынхаа шигшээ багт багтсан нэрт тамирчныхаа алдрыг мөнхлөх, залуу үе хүүхэд залуустаа цанын спортоор хичээллэх боломжийг олгохоор аймгийн ЗДТГ, БТСГ, “Баянхонгор Очирваанчиг цанын спортын клуб”, түүний гэр бүл үр хүүхдүүд хамтран тус тэмцээнийг зохион явуулсан байна.

Холбоотой мэдээ