СЭЛЭНГЭ: Жилийн 4 улиралд гүзээлзгэнэ тариална

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2025-10-20 14:32:56

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг "Шанддов" компани шинжлэх ухаанд суурилсан ухаалаг шийдэл бүхий хөдөө аж ахуйг эрхэлж байна.

 

Тодруулбал газар тариалан, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр, хүлэмжийн аж ахуй, мал аж ахуйн технологи дамжуулах төв, тэжээлийн үйлдвэрлэл, вирусгүй төмсний лаборатори, сүү цагаан идээ боловруулах зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

 

Түүнчлэн түүхий эдээрээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа нь ихээхэн өгөөжөө өгчээ. Тус компанийхан 2024 оны ажил үйлсээрээ "Улсын аварга тариаланч" хамт олон болсон байна.  

 

Эднийх 2024 оноос эхлэн 2000м2 талбайд гүзээлзгэнийн тариалалтыг явуулж эхэлжээ. Тус компанийн хэрэглэж байгаа хүлэмжийн онцлог нь гүний дулааныг ашиглаж халаалтаа шийдсэн учир жилийн 4 улиралд гүзээлзгэнэ тариалж, ургац хураах боломжтой гэдгээрээ давуу юм.

 

Энэ оны 4 сараас Солонгосын сориян сорт болон хитакинг гэдэг 2 сортыг тариалаад нутагшуулах судалгаа шинжилгээний ажлыг эхэлжээ. Энэ жилийн хувьд өвлийн болон зуны гэсэн холимог сортыг тариалж одоогоор 4-5 удаагийн хураалт хийн 300 гаруй кг гүзээлзгэнэ авчээ.

 

Цаашид 30 ширхэг 4 улирлын ухаалаг хүлэмжийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Удахгүй бид өвлийн хураалтаа 11 сараас хийнэ. Мөн ирэх жилээс том талбайд тариалах учраас үрсэлгээгээ улам олон болгож, монголд нутагшсан том сортыг гаргахаар судалгаа шинжилгээ хийж байгаа хэмээн тус компанийн агрономич Д.Наранчимэг ярилаа.



Холбоотой мэдээ