МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд цас орж, салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-13 09:22:57

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж, салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас малчид, тээвэрчид, тариаланчдад анхааруулав. 


Тодруулбал, энэ сарын 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурахыг анхаарууллаа. 


10 дугаар сарын 14, 15, 16-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурч, ихэнх хугацаанд салхи секундэд 12-14 метр хүрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. Маргаашаас нийт нутгаар хүйтрэх тухай Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ