ГОВЬ-АЛТАЙ: Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг Говь-Алтай аймагт явуулж байна.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд улсын үзлэгийг аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгуулж байна.
Үзлэгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн ахлах референт М.Алтанбагана, Архивын Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн С.Пүрэвсүрэн, Үндэсний төв архивын ахлах архивч Д.Цэндсүрэн нар ажиллаж байна.
Уг үзлэгээр тус аймгийн төрийн байгууллагын 2020-2024 оны баримт бичиг болон 2025 оны эхний хагас жилийн архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтыг 2100 онооны үзүүлэлтээр дүгнэх юм.
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үзлэгт төрийн болон төрийн өмчит 191 байгууллага хамрагдана.