Нэг өдөрт 1.22 сая тонн нүүрс худалдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-01 10:51:17

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр Монголын Хөрөнгийн биржээр 4 удаагийн арилжааг амжилттай хийж, 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрс худалдав.


Арилжаанд долоон харилцагч оролцож, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 512 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 512 мянган тонн эрчим хүчний нүүрс, Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 192 мянган тонн эрчим хүчний нүүрс тус тус худалдан авсан байна.


“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-нд гурван удаагийн арилжаагаар 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар арилжаалсан нь багагүй үзүүлэлт байсан юм. 



Холбоотой мэдээ