ӨНӨӨДӨР: “Зүймэл үйлүүд” үзэсгэлэн гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-24 07:18:03

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


-Даатгалын өдөр тохиож байна- 


10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

12:00 цагт: Монголын блокчэйн, крипто зах зээлийн "Ulaanbaatar Blockchain" долоо хоногийг эхлүүлнэ.

13:30 цагт: "Хүнсний найрлагын мэдээллийн сан FDC mongolia-2025" эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн номын санд болно. 

14:00 цагт: Үйлдвэрлэл, технологийн паркуудын төслийн талаарх мэдээлэл танилцуулах нээлттэй өдөрлөг МҮХАҮТ-ийн их танхимд болно. 

14:00 цагт: “Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой” сэдэвт шуудангийн марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51-р салбарт болно.

  

Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл үйлүүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Монголын их хаад” хөрөг зургийн үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.

-Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.  

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. 

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна. 

Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Завхан: "Монгол бахархал" уриан дор, Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд "Шим" үндэсний хоолны эвент, "Залуучуудын соёлын эвент", Улиастай сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын наадам болно.

Өвөрхангай: "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.



Холбоотой мэдээ