ОРХОН: Аймгийн 2026 оны төсвийн төслийг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-24 12:31:49

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн 2026 оны төсвийн төслийг холбогдох хууль, журмын дагуу боловсруулж, Төрийн аудитын газарт аудит хийлгэхээр өргөн барилаа. 


2026 оны төсвийн төсөлд энэ онд эхлүүлсэн цахилгаан эрчим хүчний шинэчлэл 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг 100 хувь дуусгах, Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтсан тохижилт зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс гарсан саналыг тусгаж төсвийн төслөө боловсруулсан байна. 


Төрийн аудитын газар төсвийн төсөлд хийсэн дүгнэлтээ ирэх сарын 5-ны дотор хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулна.



Холбоотой мэдээ