Орос, Азербайжаны эмэгтэй шатарчид ДАШТ-ий финалд үлдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-23 12:01:05

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 23 /РИА Новости/ Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ шатны хоёрдахь тоглолтод Оросын эмэгтэй шатарчид Хятадын шигшээ багийг хожсоноор финалд шалгарлаа.


Багийн ДАШТ Испанийн Линарес хотод явагдаж байна.


Энэ тоглолтод Оросын шатарчид өрсөлдөгчөө 2,5:1,5 харьцаагаар давамгайлсан бөгөөд Анна Шухман, Полина Шувалова нар хожиж, Екатерина Лагно хайнцаж, Александра Горячкина хожигджээ. Өмнө нь бямба гарагт болсон хагас шигшээгийн эхний тоглолтод тэд Хятадын шатарчдыг мөн адил 2,5:1,5 харьцаагаар хожсон юм.


Финалын тоглолт өнөөдөр буюу 23-нд болох бөгөөд Оросын эмэгтэй шатарчид Азербайжаны багтай аваргын төлөө өрсөлдөнө. Азербайжаны эмэгтэй шатарчид хагас шигшээд Казахстаны багийг тай-брейк буюу түргэн тоглолтоор хожсон байна.


Багийн ДАШТ хоёр жил тутамд болдог бөгөөд 2021 онд Оросын эмэгтэй шатарчид аваргалсан бол Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ шийдвэрээр 2023 оны ДАШТ-д оролцоогүй юм. Энэ удаагийн тэмцээнд Оросын тамирчид бие даасан статустайгаар ФИДЕ-гийн далбаан дор оролцож байна.

 

Холбоотой мэдээ