Шадар сайд Х.Ганхуяг Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-21 17:41:33

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус аймгийн Онцгой комисс хуралдлаа.

Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулж, санал солилцлоо.

Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа аймгуудын нэг бол Ховд аймаг юм.


Тиймээс зам даваа хаагдсан үед шуурхай ажиллах хүчин чадал бүхий техник, зарим сумын Эрүүл мэндийн төвд авто машин шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн алслагдсан сум, баг болон отроор яваа малчдад тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шатахууны санхүүжилтийг шийдвэрлэх, баруун аймгуудад гурил, тэжээлийн гаалийн татварыг тэглэх зэрэг олон асуудлын талаар санал уламжилсан гэдгийг Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ