СЭЛЭНГЭ: Маргаашнаас цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21
/МОНЦАМЭ/. Маргааш Сэлэнгэ аймгийн нутгийн баруун хойд, хэсгээр, 22-23-нд шилжих шөнө
нутгийн зүүн, хойд хэсгээр, 25-нд ихэнх сумдын нутгаар цас орж, цасан шуурга
шуурна.
11
дүгээр сарын 22-26-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 22-ны өдөр нутгийн баруун хойд хэсгээр, 22-23-нд
шилжих шөнө нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд ихэнх сумдын нутгаар цас орно.
Бусад
хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 25-нд
зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын
температур хугацааны эхэнд шөнөдөө -11-16 градус, өдөртөө -2-7 градус хүйтэн,
23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө
-24-29 градус, өдөртөө -12-17 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -18-23
градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар