ЗАВХАН: Хүйтний эрч энэ сарын 27-ноос суларна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 МОНЦАМЭ/. Завханы Цэцэн-Уул, Тэс, Тосонцэнгэл гэхчлэн 8 сумын нутагт 9-14 см-ийн зузаан цастай байна.
Өнөөдрийн 8.00 цагийн өртөө, харуулын мэдээгээр Тэс сум хамгийн их буюу 15 см, Цагаанхайрхан 14 см, Цэцэн-Уул 12 см, Баянхайрхан 11 см, Тосонцэнгэл 10 см-ийн зузаан цастай байна.
Говийн сумдын нутгаар 0-5 см зузаан цастай байна.
24-25-ны шөнө ихэнх нутгаар, 25, 27-28-ны шөнө нутгийн хойд, төв, Хангайн уулархаг нутгаар, 25-26-ны шөнө, 30-нд зарим газраар, 29, 2-нд Хангайн уулсаар, 1-нд нутгийн хойд хэсгээр цас орж шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Түр зуур 25, 26, 2-нд говь, талын нутгаар, 27, 28, 30, 1-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч Завхан, Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -14-19 градус байна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -11-16 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн байна. 27-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатар