Монгол Улс, Уругвай Улсын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-22 12:29:24

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Пабло Шейнэрыг хүлээн авч уулзав.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд П.Шейнэрт Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлж, Монгол Улс, Уругвай Улсын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Цаашид хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг Гадаад харилцааны сайд онцлов.

 

Элчин Сайд Пабло Шейнэр Монгол Улс ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааг агуулгаар баяжуулах, чингэхдээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим хөгжлийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Уругвай Улс ач холбогдол өгч байгааг илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ