ТӨВ: Аймгийн наадамд 417 морь уралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-11 15:24:07

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийг байгуулсны 102 жил, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд 417 морь уралджээ.


Тодруулбал, азарганы уралдаанд 43 азарга хурдалснаас түрүү магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Даваанямын Батжаргалын зээрд, аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Бямбалхагвын Мөнх-Оргилын хээр, айргийн гуравт Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Шаравдоржийн Цэрэндагвын хээр, айргийн дөрөвт Завхан аймгийн Сант-Маргаз сумын уяач Даваагийн Нямдоржийн хүрэн халзан, айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Намсрайн Баяртнямын хүрэн халзан азарга хурдалж, наадамчин түмнээ баясгалаа.


Хязаалангийн уралдаанд 75 хязаалан оролцсоноос түрүү магнайд Төв аймгийн Аргалант сумын уяач Нармандахын Өлзийнэмэхийн халтар, аман хүзүүнд Төв аймгийн Баянчандмань сумын уяач Цэрэндаваагийн Мөнхбаатарын сартай хээр, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Баттулгын Сүхбаатарын шарга, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн хүрэн, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Батболдын Төрболдын зээрд хязаалан хурдалжээ.


Шүдлэнгийн уралдаанд 44 шүдлэн оролцсоноос түрүү магнайд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Мөнхөөгийн Энхбаярын хүрэн, аман хүзүүнд Улаанбаатар хот Багахангай дүүргийн уяач Жадамбын Бямбабатын буурал, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Жамцын Отгонцэрэнгийн халтар, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Бандийн Бямбаагийн хээр, айргийн тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач Дэмчигсүрэнгийн Наранбатын зээрд халзан шүдлэн тус тус хурдалсан байна.


Сонгомол дунд насны 57 морь уралдсанаас түрүү магнайд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн бор, аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Тонхил сумын уяач Баттөрийн Ууганбаярын хүрэн, айргийн гуравт Увс аймгийн Улаангом сумын уяач Лувсаннямын Гантөмөрийн зээрд, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Пүрэвдоржийн Дамдинлхагвын бор халзан, айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын уяач Нямдоржийн Одгэрэлийн хээр хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.


Соёолонгийн уралдаанд газар газрын 58 морь уралдаж, түрүү магнайд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уяач Дашдаваагийн Баасандоржийн халтар, аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Сандагдоржийн Батмөнхийн халтар, айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын уяач Бямбадоржийн Уламбаярын цавьдар, айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнхангай сумын уяач Барсүрэнгийн Батбаярын халтар, Төв аймгийн Баянцагаан сумын уяач Цэндээхүүгийн Батцэнгэлийн хонгор соёолон хурдалж, торгон жолоо өргүүллээ.


Их насны уралдаанд 60 морь уралдсанаас түрүү магнайд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Гажаамын Болдбаатарын халтар, аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Цэндийн Болдбаатарын бор, айргийн гуравт Дорнод аймгийн Матад сумын уяач Ганболдын Доржжүгдэрийн хул, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Эрэвгийлхамын Энхтөрийн хул, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Батболдын Төрболдын бор хурдалжээ.


Дааганы уралдаанд 23 даага уралдсанаас түрүү магнайд Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Ямагтдэлгэрийн Төгсбилэгийн од бор, аман хүзүүнд Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Хайдавын Өнөрөөгийн сартай хээр, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Жамцын Отгонцэрэнгийн хээр, айргийн дөрөвт Увс аймгийн Наранбулаг сумын уяач Нэмэхжаргалын Гантулгын хүрэн, айргийн тавд Увс аймгийн Өндөрхангай сумын уяач Цэрэнжээгийн Баянмөнхийн хээр даага хурдалсан байна.


Наадамд 32 сонгомол бага насны морь уралдсанаас түрүү магнайд Төв аймгийн Зуунмод сумын уяач Туулын Мөнхсүлдийн хээр халзан, аман хүзүүнд Төв аймгийн Баянцогт сумын уяач Отгонбаярын Мөнхзолбоогийн сартай чандмань, айргийн гуравт Булган аймгийн Булган сумын уяач Батцогтын Өвгөнхүүгийн халтар, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уяач Ширнэнгийн Шижирбаатарын бор халзан, айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Пүрэвдоржийн Азбаярын халтар хурдалжээ.


Наадамд 25 сонгомол дээд насны морь уралдав. Үүнээс түрүү магнайд Төв аймгийн Баян сумын уяач Энхболдын Анарын халиун, аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уяач Энхболдын Очирбатын хээр, айргийн гуравт Завхан аймгийн Сонгино сумын уяач Энх-Өлзийн Баасандоржийн таван цагаантай хээр, айргийн дөрөвт Завхан аймгийн Сонгино сумын уяач Энх-Өлзийн Баасандоржийн бор халзан, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач Жавзангийн Довдонбалжирын зээрд тус тус хурдаллаа.

Холбоотой мэдээ