ОРХОН: Боловсролын салбарын барилга байгууламжийн их засварт 7 тэрбум төгрөг зарцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 22 / МОНЦАМЭ/. Энэ намар Орхон аймгийн боловсролын салбарын барилга байгууламжийн их засварт 7 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна. Тодруулбал, 14 сургууль, цэцэрлэгийн их засвар, гадна тохижилт, явган зам зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм.
Орхон аймагт энэ хичээлийн жилд улсын болон хувийн 31 сургууль, 21 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангаж байна. БШУГ-аас хичээлийн жилийн бэлтгэлийг хангах, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэлийг нээлттэй, ил тод зохион байгуулах, мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цэцэрлэг, сургуульд хамрагдалтад онцгой анхаарч ажиллаж байна гэв.
Өнөөдрийн байдлаар Яргуйт, Баян-Овоот багийн байр болон 28-р цэцэрлэгийг халаалтын нүүрстөрөгч багатай эх үүсвэртэй холбох, “Боловсрол” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн бохирын шугам солих, урсгал засвар хийх, Шанд багийн 17-рр сургуулийн халаалтын системийг засварлах , 9-р цэцэрлэгийн засвар, 1-рр сургуулийн хичээлийн байрны цахилгаан, сантехникийн их засвар, Зэст багийн 21-р цэцэрлэгийг гадна инженерийн шугам шинэчлэх ажлыг хийж байна.