Улаанбаатараас Сингапурын чиглэлд өнөөдрөөс шууд нислэг үйлдэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-04 09:32:33

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Улаанбаатараас Сингапур чиглэлд  шууд нислэг өнөөдрөөс үйлдэж эхэллээ.


Тухайлбал, нислэгийг долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт "Boeing 767-300" загварын онгоцоор үйлдэхээр төлөвлөжээ. Нэг талдаа 250 гаруй зорчигч тээвэрлэх боломжтой юм. Уг чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд Сингапурт нэвтрэхээс өмнө гурав хоногийн дотор цахимаар SG Arrival Card /SGAC/-г бөглөх шаардлагатайг МИАТ компаниас анхааруулж байна.


Тус компани 2013, 2014 онд Улаанбаатар-Бээжин-Сингапур чиглэлд дамжин нислэг үйлдэж байсан бол энэ удаа 7 цаг үргэлжлэх шууд нислэгээр Сингапурын "Чанги" нисэх буудалд буух юм. "Чанги" олон улсын нисэх буудал нь Skytrax-аас жил бүр гаргадаг дэлхийн шилдэг нисэх буудлын эрэмбэд сүүлийн 14 жилд 13 удаа тэргүүн байрт бичигдээд байгаа ажээ. 



Холбоотой мэдээ