Дэлхийн анхны нисдэг машины үйлдвэр ажиллаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
                                                                    ГУАНЖОУ, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Xinhua/. Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “XPENG” компанийн охин компани болох “XPENG AEROHT” дэлхийд анхных болох үйлдвэрт нисдэг машиныг олноор үйлдвэрлэх туршилтыг даваа гарагт эхлүүлжээ. Энэ нь дараагийн үеийн тээврийн хэрэгслийг арилжаанд нэвтрүүлэхэд чухал алхам юм.
Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн нийслэл Гуанжөү хотын
Хуанпү дүүрэгт байрладаг 120 мянган хав.дөр.м талбай бүхий уг үйлдвэр нь модульчлагдсан
нисдэг машиныхаа анхны салдаг цахилгаан онгоц болох “Хуурай газрын нисэх онгоц
тээвэрлэгч”-ийг хэдийн танилцуулсан байна. 
Энэхүү үйлдвэр жилд 10 мянган салдаг онгоцны модуль
үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд анхдагч хүчин чадал нь 5000
ширхэг юм. Ингэснээр ийм төрлийн үйлдвэрүүдээс хамгийн их хүчин
чадалтай нь бүрэн ашиглалтад орсны дараа 30 минут тутамд нэг онгоц угсарна. 
“XPENG AEROHT” бүтээгдэхүүнээ танилцуулснаас хойш ойролцоогоор
5000 нисдэг машины захиалга авсан бөгөөд олноор үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг
2026 онд хийхээр төлөвлөж байна.
Нисдэг машин нь “эх хөлөг” гэгддэг зургаан дугуйтай газраар зорчих тээврийн хэрэгсэл болон
салгаж болдог цахилгаан хөдөлгүүртэй, босоо чиглэлд хөөрч, буух /eVTOL/
онгоцноос бүрдэнэ. eVTOL онгоц нь автомат болон гар удирдлага бүхий нислэгийн
горимуудтай.  Автомат горим нь ухаалаг маршрут төлөвлөх, мөн нэг
товшилтоор хөөргөж, буулгадаг байна. 
Ойролцоогоор 5.5 м урт уг тээврийн хэрэгслийг стандарт жолооны үнэмлэхтэйгээр нийтийн эзэмшлийн зам дээр жолоодож, ердийн зогсоолд байрлуулж болох гэнэ.
        Улаанбаатар