ХӨВСГӨЛ: Дулааны станц 55 хоногийн нүүрсний нөөцтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
                                                                    Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл дулааны станц нь 9 дүгээр сарын 15-наас эхлэн Мөрөн сумын 3000 гаруй өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангаж байна.
Тус станц нь өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн техник, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалт, урсгал засварын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.
 
Энэ онд нийт 26500 тонн нүүрс татан авах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж 12000 орчим тонн нүүрсийг татан авсан байна.
Дулааны станц өнөөдрийн байдлаар 55 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд Могойн голын уурхайгаас нийлүүлж буй нүүрсийг тогтмол шинжилж, чанарын хяналтыг хийж ажиллаж байна.
Жилчиг булгийн уурхайгаас 400 тонн
Могойн голын уурхайгаас 11500 орчим тонн нүүрсийг тус тус татан авчээ.
        Улаанбаатар