ДОРНОД: Нийт нутгийн 77 хувьд өвөл өнтэй байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-04 14:41:12

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутаг дэвсгэрийн 77 хувьд зудын хүндрэлгүй байна гэж УЦУОШТ-өөс мэдээлэв. 


Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн нэг хувьд дунд, 22 хувьд бага, 77 хувьд хүндрэлгүй байх төлөвтэй байна.


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ, энэ өвөл, ирэх хаврын бэлчээрийн даац, ургалт, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулан боловсруулжээ.


Харин ирэх сард олон жилийн дунджаар нийт нутгаар -11-16 градус хүйтэн, 2-8 мм хур тунадас ордог бол энэ жил илүү хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. 

Холбоотой мэдээ