ӨНӨӨДӨР: "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
                                                                    Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:30 цагт: “Далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын 2024-2034 оны Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөгөөн” НҮБ-ын байранд болно.
10:00 цагт: “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдаан-2025 ХЭҮК хурлын танхимд болно.
11:00 цагт: Хохирсон
иргэд “Христийн шашны байгууллагын анхаарал татах үйл ажиллагааны
талаар олон нийтэд мэдээлэл хүргэх нь” сэдвээр хэвлэлийн хурал Үндэсний
мэдээллийн төвд хийнэ. 
-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.  
-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна.
-ЮНЕСКО-гийн IAC Олон улсын уран бүтээлчдийн гишүүн Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн гарч байна.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын
чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулна.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.
-“Говь арт” дүрслэх урлагийн үзэсгэлэнг Хөгжимт драмын театрт нээнэ.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
        Улаанбаатар