Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо, мөндөр орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,
Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +14-+19 градус, Их
нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24-+29 градус, бусад
нутгаар +20-+25 градус дулаан байна.