Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-10-30 08:24:50

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/.  Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.


Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3-+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5-+10 градус, бусад нутгаар 0-+5 градус дулаан байна.


Нутгийн баруун хагаст маргааш, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Холбоотой мэдээ