Айл өрх, аж ахуйн нэгжийн яндангийн утааг дроноор хянах туршилт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-30 14:53:29

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08:00-09:00, оройн 20:00-21:00 цагт дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжих туршилт эхэллээ.


Уг дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 км радиуст хяналт хийх бүрэн боломжтой. Туршилт үр дүнгээ өгвөл цаашид хяналт судлах ажлыг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулах ажээ.


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НЗДТГ-аас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж буй юм.



Холбоотой мэдээ