УВС: Иргэд хог хаягдлаа ангилж хаядаг хэвшилд сурах хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 30
/МОНЦАМЭ/. Улаангом сумын 5
дугаар багт, Бөхийн өргөөнөөс Улаан уул руу явах замд хоёрдогч түүхий эд авах
цэг ажиллаж байна.
Тус цэг нь хаягдал төмөр, зэс, гууль, хайлш, хөнгөн цагаан, аккумулятор, ус
ундааны хуванцар сав, шил, лааз зэргийг авч байна. Мөн хаягдал машины мотор,
кроп, хаягдал мотоцикл зэргийг үнэ тохирч, хаягаар нь очиж авдаг байна.
Хуванцар савыг кг-ыг нь 200 төгрөгөөр, лаазыг кг-ыг нь 2300 төгрөгөөр авч байна.
Иймд иргэд хог хаягдлаа ангилж хаядаг хэвшилд сурах хэрэгтэй бөгөөд холивол хог, ялгавал баялаг болох юм.

Улаанбаатар